
Өнгөрсөн амралтын өдрөөр Элчин сайд Ё.Отгонбаярын жиргээ твиттер хуудаснаа багахан маргаан өрнөөд амжив.
Тодруулбал, Элчин сайд Ё.Отгонбаяр твиттер хуудаснаа “Засгийн газрын гишүүдэд буу өгдөг юм. Надад одоо ч байгаа” хэмээн жиргэсэн байна. Үүнд БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Намайг сайд байхад бас буу өгөөгүйшдээ Отгоо минь бага хошного долоогооч ээ, ичиж амьдар” хэмээсэн бол М.Зоригт “Надад өгөөгүй ш дээ” хэмээн үгүйсгэж, жиргэжээ.
Ийнхүү Б.Жаргалсайхан М.Зоригт нарт байхгүй гар буу Ё.Отгонбаярт байсан нь нэг хэсэгтээ олон нийтийн анхаарлыг татах нь.







































