МАН-ын бүлэг: СЕХ-ны дарга Ч.Содноцэрэн болон дөрвөн гишүүнийг чөлөөлөхийг дэмжлээ

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар Засгийн газар мөрийн хөтөлбөр хэлэлцэхээс гадна Сонгуулийн ерөнхий хорооны дарга болон зарим гишүүдийг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж байна. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бүлэг СЕХ-ны даргыг Ч.Содноцэрэн болон дөрвөн гишүүнийг чөлөөлөхийг дэмжжээ. Тиймээс ээлжит бус чуулганаар СЕХ-ны дарга Ч.Содноцэрэнг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болж байна. 


2020.08.28  09.10 цаг

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны зарим  гишүүн болон СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нь тэтгэвртээ гарч байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
20699