Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Тагнуулын Ерөнхий газрын даргыг томилох асуудлыг хэлэлцжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Тагнуулын Ерөнхий газрын даргаар тус байгууллагын тэргүүн дэд дарга П.Одонбаатарыг томилсон байна.
Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой.