Кардашианы гэр бүлийн талаарх олон жилийн түүхтэй телевизийн реалити шоу дуусгавар болж байгааг Ким Кардашиан зарлажээ.
“Keeping up with the Kardashians” шоу нь 14 жил тасралтгүй цацагдсан. Ким болоод түүний гэр бүлийнхнийг дэлхийд таниулсан бүтээл юм. Цувралын 21-р буюу сүүлийн бүлэг нь ирэх оны эхээр цацагдсанаар дуусгавар болох юм байна.