IPHONE 8-ЫН ЭХНИЙ ТААМГУУД ГАРЛАА

IPhone 8-ын эхний таамгууд гарлаа

Шинэ он гараад төдий л удаагүй байтал оны сүүлчээр танилцуулах IPhone 8-ын талаарх эхний таамгууд гарчээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар Apple компани энэ онд гурван шинэ утас танилцуулах төлөвтэй байгаа аж. Эдгээр нь “Oled” технологи бүхий илүү чанартай дэлгэцтэй нэг , утас, мөн одоогийн IPhone 7, 7 Plus утсанд сайжруулалт хийсэн хоёр утас байх юм. Энэ болон бусад төлөв байдлыг Хятадын брокер, хөрөнгө оруулалтын банкны салбарт тэргүүлэгч  KGI Securities-ийн шинжээч Мин-Чи Ку танилцууллаа. “Уламжлал ёсоор ирэх есдүгээр сард танилцуулж магадгүй IPhone-ийн шинэ утаснууд бүгд шилэн гэртэй, утасгүй цэнэглэгчтэй байх. Гэвч Apple-д утас халах нь асуудал болно. Учир нь утасгүй цэнэглэлт, шилэн гэр хоёр бол халдаг шилэн ажиллагаанд тааламж тун ч тохиромжгүй зүйлс” хэмээснийг Business Insider дамжууллаа. Металл гадаргуутай харьцуулахад шилэн гэр хурдан халдаг. Харин утасгүй цэнэглэгч утасны хэмийг нэмэгдүүлдэг. Цоо шинэ IPhone  нь IPhone 7, 7 Plus сайжруулсан загварыг бодвол илүү халах магадлалтай аж. Гэвч үүнийг зохицуулахын тулд Apple бол чулууны хольцтой нэмэлт ялтас суурилуулна. Хэрэв тэгвэл OLED IPhone-ийн 3D мэдрэгч эд ангид төлөх үнэ 50 хувиар нэмэгдэх юм байна. Энэ зэрэг шалтгаанаас үүдэн Apple-д технологи, эд анги нийлүүлэгч “General Interface Solution” болон “TPK Holding” компанийн хувьцаа өсөх хандлагатай байгаа аж. Хамгийн сүүлийн үеийн шинэ эд ангиуд ийнхүү суурилбал OLED IPhone-ий үнэ 100 ам.доллар гарч магадгүйг шинжээчид хэлэв.

IPHONE-8-ИЙН ТӨЛӨВ

  • 5.8 инчийн OLED дэлгэц
  • Утасгүй цэнэглэгч
  • Утасны хүрээ нь давтмал ган төмөртэй, ар нь шилэн
  • Home button болон хуруу хээ мэдрэгч нь дэлгэц дотор болон доор нь байрласан
  • Давхар линзтэй камер
  • Нүүр царай болон хөдөлгөөн мэдэрдэг 3D мэдрэгч технологи
  • 123

    123

    123

    123
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2095