ЭМЯ: Өнөөдөр нэг хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар ээлжит мэдээллээ /2020.09.15/ танилцууллаа.

Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 418 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Харин нэг хүн эдгэрэн дараагийн ажиглалтад шилжлээ.

Ингэснээр Монгол Улсад батлагдсан коронавируст халдварын 311 тохиолдлоос 301 нь эдгэрч, эмнэлгээс гарч байна. Одоогоор ХӨСҮТ-д 10 хүн эмчлэгдэж байгаа аж.

Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 267 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн эндcэн байна. Энэ нь өмнөх өдрөөс өвчлөл 40 мянга, нас баралт нэг мянгаар буурсан үзүүлэлт юм. Мөн хугацаанд халдвар авсан 250 мянга гаруй хүн эдгэрчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
20976