Давж заалдах шатны шүүхээс Ж.Эрдэнэбатад оногдуулсан 6 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Arslan.mn

Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 21.30 цаг хүртэл болж дараах шийдвэрийг гаргалаа.

Үүнд:

  • Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж,
  • Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Өөр хэлбэл,давж заалдах шатны шүүхээс түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, зургаан жил хорих ялыг хэвээр үлдээсэн байна.

Түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
20987