Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх аравдугаар сарын 31-ыг дуустал сунгах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Гадаадын иргэн харьяатын газар богино хугацааны визээр ирсэн болон оршин суух зөвшөөрөлдөө хасалт хийлгэсэн түр ирэгч гадаадын иргэдийн Монгол Улсад байх хугацааг ирэх аравдугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар болжээ.
Сунгалт хийлгэх гадаадын иргэд 3.5*4.5 харьцаатай цээж зураг, түр оршин суугаа хорооноосоо тодорхойлолт авч ирэх юм байна.