“Хүүхдийн төв сувилал“ хүүхдийн сувилгаа, сэргээн засах үйлчилгээ, сургалт эрхлэгч байгууллага болно

Эрүүл мэндийн яамнаас лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Есдүгээр сарын 16-ны  уулзалтаар Хүүхдийн төв сувиллын захирал Д.Оюунцэцэг хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.

Тэрбээр, Сүүлийн дөрвөн жилийн статистикаас харахад улсын хэмжээнд жилд төрсөн нярайн 4-4.5 хувь нь бага жинтэй буюу дутуу төрсөн байна. 2016 оны байдлаар дээрх нярайн 2.8 хувь нь л "Хүүхдийн төв сувилал"-д эмчлүүлж, торнисон бол энэ тоо жил бүр тасралтгүй өссөөр 14 хувьд хүрлээ. Цаашид ч дээрх үзүүлэлтийг ахиулж, тусламж үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.



2015 он хүртэл "Хүүхдийн төв сувилал"-ын үйл ажиллагааны дийлэнх хэсэг нь асран халамжлахад чиглэж ирсэн бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг эмчлэн сувилах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах үйл ажиллагааг түлхүү хөгжүүлж байна.

Харин 2021-2024 онд яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасаг, нярайн эмгэг судлалын хэсгийг байгуулж, хүүхдийн сувилгаа, сэргээн засах үйлчилгээ, сургалт эрхлэгч байгууллага болохыг зорьж байна. Ингэхийн тулд хүний нөөц болон лабораторийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгаа. Одоогоор хүүхдийн төв сувилалд бариа засал, хөдөлгөөн засал, хоол эмчилгээ, усан эмчилгээг үзүүлж байна. Цаашид сэтгэл засал, хэл засал, ахуй заслын үйлчилгээг шинээр нэвтрүүлэхээр ажиллаж байна гэлээ. ​

ФОТО

Эх сурвалж:

ЭМЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
21012