НМХГ: Барилга дээр гарсан ослоор 11 хүн амиа алдаж, 10 хүн бэртжээ

Arslan.mn

Барилгын ажлын талбайд гарсан үйлдвэрлэлийн ослоор энэ сарын 15-ны байдлаар 11 хүн амиа алдаж, 10 хүн бэртсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.8 хувиар багассан дүн аж.

Иргэдээс ирүүлсэн 48 гомдлын дагуу, нийслэлд барилга угсрах ажил хийж буй 327 аж ахуй нэгж, байгууллагын нийт 426 нэгж, обьектод төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг МХЕГ, НМХГ хамтран зохион байгуулсан талаар өнөөдөр мэдээлсэн юм.

Шалгалтаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд болон шууд бусаар хохирол учруулаад байгаа нь нотлогдсон нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байдаг “Хурд майнинг” ХХК, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороон дахь Санкт ХХК-ний барилгын ажлыг прокурорын тогтоолоор түр зогсоосон байна.

Arslan.mn

НМХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөр “Нийслэлд барилгын ажил эрхэлж буй 426 нэгж, обьектод төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийхэд 341 зөрчил илэрсэн. Зөрчлийг арилгуулахаар 111 аж ахуй нэгж, байгууллагад албан даалгавар хүргүүлж, нийт 134.850 мянган төгрөгийн торгууль ноогдуулсан. Одоо албан даалгаврын гүйцэтгэлийг хянаж байна. Ер нь барилгын ажил хийж буй газарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллах, дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж, дагаж мөрдөх, мөн хуульд заасан хэмжээгээр үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх төсвийг батлах зэрэг ерөнхий дүрмийг баримталбал үйлдвэрийн осол гарахгүй байх бүрэн боломжтой” гэлээ.

НМХГ-ын шуурхай албанд энэ сарын 15-ны байдлаар барилгын ослын шинжтэй 25 мэдээлэл ирүүлжээ. 

Үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх 4 төрлийн мэдэгдэл, зөвлөмжийг шалгалтад хамрагдсан аж ахуй нэгж, байгууллагад давхардсан тоогоор 2130-ыг тараасан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
21063