ОХУ: Дэд сайдыг төсвийн мөнгөнөөс 600 гаруй сая рубль завшсан хэргээр баривчилжээ

Arslan.mn

ОХУ-ын Эрчим хүчний дэд сайдыг төсвийн мөнгөнөөс 600 гаруй сая рубль завшсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан байна.

Тодруулбал, Эрчим хүчний сайд Александр Новакын дор ажилладаг найман дэд сайдын нэг Анатоли Тихонов нь мэдээллийн технологийн шинэ системд зориулсан 7.9 сая доллар орчим төсвийн хөрөнгийг зүй бусаар ашигласан хэрэгт буруутгагдаад байгааг тус улсын гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн том байгууллага болох Мөрдөн шалгах хорооноос мэдэгдсэн юм.

Тихонов нь 2013-2015 оны хооронд Оросын Эрчим хүчний агентлагийг удирдаж байх үедээ дээрх мөнгийг завшсан гэж “Коммерсантъ” агентлагийн мэдээнд дурдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
21064