Эрдэнэтээс Улаанбаатарт ажил хийхээр ирсэн 3 охиныг хорьж, хүчээр биеийг нь үнэлүүлж байжээ

Arslan.mn

ЦЕГ-аас хүн худалдаалах гэмт хэргийн тухай мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Бүрэнбаатар “Манай улсад биеэ үнэлэх, садар самууныг сурталчлах хуулиар хориотой. Ийм төрлийн гэмт хэрэг өмнө нь гудамж талбайд үйлдэгддэг байсан бол одоо саун массажны газарт эсвэл цахим орчинг ашиглаж биеэ үнэлэх асуудал нэлээд газар авсан.

Өнгөрсөн хугацаанд Эрүүгийн цагдаагийн албанаас нийт 18 бүлгийн 29 холбогдогчтой 76 хохирогчтой 23 хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлсэн. Дээрх 76 хохирогчоос 22 нь насанд хүрээгүй хүүхэд байсан.

Тухайлбал, Эрдэнэт хотоос насанд хүрээгүй гурван охин Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхлэхээр ирснийг Х гэгч этгээд тэдгээр охины анхаарал халамж, хараа хяналт сулыг далимдуулж, зорчих эрхийг хязгаарлаж хүчээр биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөг явуулж байсан гэмт хэргийг илрүүлсэн.

Мөн насанд хүрээгүй эмэгтэйчүүдийг цахим хаягаар нь удаа дараалан олзлон хүчээр биеийг нь үнэлүүлж байсан гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн дараагийн шат руу шилжүүлээд байна.

Сүүлийн үед цахим орчинд садар самууныг сурталчилсан бичлэг тавих үйлдэл их байна. Охид эмэгтэйчүүдийн санамсар болгоомжгүйгээр алдсан бичлэгийг олзолж, дарамтлах хэлбэрээр хүчээр биеийг нь үнэлүүлж байсан гэмт хэргүүд илрээд байна.

Эрүүгийн цагдаагийн албанаас садар самууныг сурталчилсан, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан 28 фэйсбүүк хуудсыг хаалгахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд албан ёсоор хандсан.

Бидний ажигласнаар, насанд хүрээгүй хүүхдүүд маш олон бичлэг хийдэг болсон байна. Түүнийгээ хэн нэгэнд алдаж, эргээд дарамтад орж, бэлгийн мөлжлөгт өртөх аюул учирч байна.

Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ цахим орчинд тавих хяналтаа сайжруулах шаардлагатайг анхааруулж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
21067