Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2020.10.01) 09 цаг 01 минутад эхэллээ.
Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон юм.
Энэ удаагийн чуулганаар УИХ-ын гишүүд 112 асуудлыг хэлэлцэн батлахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN