САЙН МЭДЭЭ: Монгол Улсыг СААРАЛ жагсаалтаас гаргажээ

Arslan.mn

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарлаа гэж өөрийн фэйсбүүктээ бичсэн байна.

Тэрбээр "Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 дугаар сарын 6-нд гаргав" гэжээ.

ФАТФ-ын газар дээрх хяналт, шалгалтыг хийхээр АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн баг өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад ирээд буцсан.

Харин ФАТФ-ын бусад гишүүн улсын төлөөлөгчид уг газар дээрх хяналт, шалгалтад цахимаар оролцсон юм.

Энэ шалгалтаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд байгаа стратегийн дутагдлаа арилгасан гэж дүгнэсэн тул саарал жагсаалтаас гаргахаар шийдвэрлэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
21346