СЕХ: Улсын хэмжээнд 11:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 15.2%-тай байна

Arslan.mn

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын явцыг мэдээлж байна. /2020.10.15-ны 12:00 цагийн байдлаар/

СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа 2148 хэсэг дээр явагдаж байна. Өглөө 07:00 цаг эхэлсэн. 10:30-11:00 цагийн байдлаар хэсгийн хороодоос ирцийн мэдээллийг нэгтгэн танилцуулж байна. 

Аймгуудын хэмжээнд ирц 16.4 хувь, харин нийслэлийн хэмжээнд 13.7 хувийн ирцтэй байна. 2020 оны Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирц улсын хэмжээнд 11:00 цагийн байдлын 15.2%-ийн ирцтэй байна.

" гэлээ.

Тухайлбал,

  • Багахангай дүүрэг 24.5 хувь,
  • Багануур дүүрэг 16.9 хувь,
  • Баянгол дүүрэг 14.8 хувь,
  • Баянзүрх дүүрэг 13.2 хувь,
  • Налайх дүүрэг 16.4 хувь,
  • Сонгинохайрхан дүүрэг 14 хувь,
  • Сүхбаатар дүүрэг 14.9 хувь,
  • Хан-Уул дүүрэг 13 хувь,
  • Чингэлтэй дүүрэг 10.3 хувьтай байна.

Нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц 11.7 хувьтай байна.

  • Архангай аймаг 16.5 хувь,
  • Баян-Өлгий аймаг 13.1 хувь,
  • Баянхонгор аймаг 15.3 хувь,
  • Булган аймаг 17.7 хувь,
  • Говь-Алтай аймаг 21.9 хувь,
  • Говьсүмбэр аймаг 15.6  хувь,
  • Дорнод аймаг 18.6 хувь,
  • Дорноговь аймаг 18.1 хувь,
  • Дундговь аймаг 18.1 хувь,
  • Завхан аймаг 3.3 хувь,
  • Өвөрхангай аймаг 19.1,
  • Өмнөговь аймаг 20.9 хувь,
  • Сүхбаатар аймаг 25 хувь,
  • Сэлэнгэ аймаг 12.7 хувь,
  • Төв аймаг 17.8 хувь,
  • Увс аймаг 22.7 хувь,
  • Ховд 18.9 хувь,
  • Хөвсгөл аймаг 11.5 хувь,
  • Хэнтий аймаг 20.3 хувь,
  • Дархан-Уул аймаг 10.7,
  • Орхон аймаг 16 хувийн ирцтэй байна. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
21497