Таны өмсөх дуртай хувцасны өнгө юуг илэрхийлдэг вэ?

Өмсөж буй хувцасны чинь өнгө таны сэтгэл санаанд нөлөөлж байдгийг анзаардаг уу? Тод өнгийн хувцас сэтгэл санааг хөнгөн, өөдрөг болгодог бол хар өнгийн хувцас тансаг байдлыг мэдрүүлнэ. Мөн таны өмсөх дуртай хувцасны өнгө чинь таны дотоод ертөнц, сэтгэл санаа ямар байгааг илэрхийлж байдгийг та мэдэх үү? Таны дуртай өнгө чинь юу вэ?

Хар өнгө. Сонгодог загвараар хувцасладаг хүмүүсийн хувьд хамгийн сайхан сонголт. Мөн хар өнгийн хувцас таныг гуалиг харагдуулдаг. Гэхдээ хар өнгийн хувцас өмсөх дуртай хүмүүс бусдын нүдэнд хэтэрхий чухал царайтай харагддаг бөгөөд уран сэтгэмж дулимаг байдаг гэнэ.

Хөх өнгө. Тэнгэрийн хөх өнгийг амар амгалан, сэтгэл ханамжийг хүсэж буй хүмүүс сонгодог.

Цагаан өнгө. Ариун, төгс байдлыг бэлгэддэг цагаан өнгийг эмх цэгцтэй, шударга, цагаан цайлган сэтгэлтэй хүмүүс сонгодог. Эсвэл ийм болохыг хүсдэг хүмүүс ч бас цагаан өнгийн хувцас өмсдөг байна.

Саарал өнгө. Аливаа асуудалд төвийг сахидаг, бусдын анхаарлыг татахаас эмээдэг хүмүүс саарал өнгийг сонгодог. Саарал өнгө нь бусад ямар ч өнгийн хувцастай сайхан зохицдог.

Улаан өнгө. Улаан өнгө сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг бөгөөд амьдралын эрч хүч, амжилтад хүрэх гэсэн хүсэл эрмэлзлийг илэрхийлж байдаг. Мөн улаан өнгө нь хайр дурлал, хүсэл тачаал, тэмцэл, түрэмгийллийн бэлгэ тэмдэг юм. Улаан өнгийн хувцас сонгосноор та бусдын нүдэнд эрч хүчтэй харагддаг.

Ягаан өнгө. Хэрвээ та ягаан өнгөнд дуртай бол таны түрэмгийлэл, хүчэрхийллийг үзэн яддаг зан чанарыг илэрхийлнэ. Та тайван амьдралыг хүсэмжилдэг бөгөөд дотоод ертөнцдөө амьдрах дуртай. Гэхдээ хэт их ягаан өнгөөр өөрийгөө хүрээлүүлэх нь амьдралаас хэт тасрах гэмтэйг санаарай. Ягаан өнгөнд дуртай хүмүүс сэтгэл санааны хувьд эмзэг тул санамсаргүй гомдоохоос болгоомжлоорой.

Ногоон өнгө. Шаргуу зан, тогтвортой байдлын бэлгэ тэмдэг. Ногоон өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд тусладаг. Ногоон өнгөнд дуртай хүмүүс бусдад таалагдах гэж мэрийдэг, бусдаар хүлээн зөвшөөрүүлж байхыг хүсэж байдаг.

Шар өнгө. Хамгийн гэгээлэг өнгө. Өөдрөг үзэл, баяр хөөрийг бэлгэддэг. Шар өнгөнд дуртай хүмүүс анхаарлын төвд байх дуртай, найрсаг харилцаатай, өөдрөг үзэлтэй байдаг.

Хүрэн өнгө. Амралт, амар амгалан дутагдаж буй хүмүүс хүрэн өнгийг сонгодог. Мөн энэ төрлийн хүмүүс тогтвортой байдал, гэр бүл, уламжлалыг үнэлдэг.

Гүн ягаан өнгө. Хамгийн онцгой, ид шидийн өнгө. Далд ертөнцийг сонирхдог, зөн билгийн авьяастай хүмүүс гүн ягаан өнгөнд дуртай байдаг.

ФОТО

Эх сурвалж: tusgalt.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2150