“Дэлхийн хуримтлалын өдөр 2020” аяны хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч ЛЕКЦ уншлаа

Монголбанкнаас “Дэлхийн хуримтлалын өдөр 2020” аяныг “Хуримтлуулах хялбархан” уриан дор нийт арилжааны банкууд болон бусад байгууллагуудтай хамтран 10-р сарын 1-ны өдрөөс хойш сарын турш улс орон даяар зохион байгуулж байгаа билээ. Уг аяны хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Санхүү, эдийн засгийн их сургуулийн оюутнуудад “Төв банкны үндсэн зорилт ба Мөнгөний бодлого” сэдвээр лекц уншлаа.
 
Монголбанкны Ерөнхийлөгч энэ үеэр Монголбанкны хуулиар олгогдсон зорилт болон үйл ажиллагааг танилцуулж, Төв банкны бодлогын хэрэгжилт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлдөг болохыг дэлгэрэнгүй тайлбарлалаа. Мөн оюутнуудын сонирхсон асуултад хариулж, Төв банкны үйл ажиллагаанд хараат бус, ил тод байдал чухал болохыг онцоллоо.
Жил бүрийн 10 дугаар сард ирэх онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулдаг бөгөөд дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан Төв банкны үйл ажиллагаа болон хуримтлалын ач холбогдлын талаарх ойлголтыг иргэд, олон нийтэд түгээн сурталчлахад онцгой анхаарч ирсэн юм. Монголбанкны хувьд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг манлайлан хэрэгжүүлж байгаагийн нэг зорилтот бүлэг нь их дээд сургуулийн оюутнууд байдаг. Тийм ч учраас өдгөө магадлан итгэмжлэгдсэн 11 их дээд сургуульд “Хувь хүний санхүү” хичээлийг мэргэжил харгалзахгүй үзэж байна.
ФОТО

Эх сурвалж:

Монголбанк

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
21589