УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад оноосон 2.6 жилийг хорих ялыг ХҮЧИНГҮЙ болгожээ

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүрргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэн нээлттэй хорих ангид 2.6 жил хорих ялаар шийтгэл оноосон.

Тэгвэл түүнд холбогдох Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүрргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2.6 жил хорих ял оноосон шийдвэрийг хүчингүй болгож, түүнийг 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргажээ.

Хэргийн талаар тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
21610