З.Мэндсайхан: Монголын ард түмнээс хандивлаж буй 30 мянган хонины 4,000-ыг БНХАУ-ын талд өнөөдөр хүлээлгэн өглөө

 БНХАУ-ын талд хандивлаж буй 30 мянган хонийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Энэ талаар ХХАХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 27-нд хийсэн айлчлалынхаа үеэр БНХАУ-д Монголын ард түмний өмнөөс 30 мянган хонийг хандивласан билээ. Монголын ард түмнээс хандивлаж буй 30 мянган хонины дөрвөн мянгыг БНХАУ-ын талд өнөөдөр хүлээлгэн өглөө. Үлдсэн хонийг 10 хоногийн дотор хүлээлгэн өгнө. Ерөнхийлөгчийн санаачилгыг иргэд дэмжиж, албаныхан хамтран ажиллалаа. 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлын үе шат бүрийг нарийн зохион байгуулалтын дор гүйцэтгэсэн хоёр талын ажлын хэсэгт талархаж байна.  Монголчууд хонийг хотны чимэг гэж нэрлэдэг.  Өнөөдөр БНХАУ-ын талд Монголын ард түмэн 30 мянган хонийг хандивласнаар түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болж байна" гэлээ.

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
21614