ДХИС-ийн Төв номын сангийн “Эрдэм” танхимийг бүрэн тохижуулж, хүлээлгэн өглөө

Arslan.mn
БНТУ-ын хамтын ажиллагааны зохицуулах агентлаг "ТИКА"-ийн хөтөлбөрийн санхүүжилтээр Дотоод хэргийн их сургуулийн төв номын сангийн “Эрдэм” танхимийг бүрэн тохижуулж, өнөөдөр хүлээлгэн өглөө.
Arslan.mn
Тус номын санг хүлээлгэн өгөх нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж, нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав, Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал нар оролцлоо.
Arslan.mn
Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг нь Монгол Улсад 400 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг. Энэ удаагийн төслөөр ДХИС-ийн төв номын санг бүрэн тохижуулж, оюутан суралцагчдад хүлээлгэн өгч байгаа нь энэ юм. Номын сан 230 хүний суудалтай бөгөөд 40 гаруй мянган номын фондтойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Arslan.mn
Arslan.mn
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
21615