ГССҮТ-ийн эмч, ажилчид хөдөлмөрөө үнэлүүлэв

Arslan.mn

Гэмтэл согог судлалын алба үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын төрийн дээд шагнал болох

  •  “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Хүний нөөцийн хөгжлийн албаны зөвлөх их эмч Ц.Оюунтунгалаг,
  • “Алтан гадас одон”-оор Аж ахуй хангамж үйлчилгээний албаны дарга Ц.Лхагвасүрэн, Тархины гэмтлийн тасгийн эрхлэгч Д.Амарбаясгалан, Эм зүйн албаны эм зүйч Г.Баясгалан, Гар сарвууны гэмтлийн тасгийн боолтын сувилагч Энхбаяр,
  • “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Нурууны гэмтэл согогийн тасгийн их эмч Э.Ариунхүү, Дүрс оношлогооны тасгийн их эмч, ГССҮТөвийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Норжмаа, Дүрс оношлогооны тасгийн их эмч Ц.Отгонтөгс, Нэгдсэн мэс заслын тасгийн сувилагч Ж.Өлзиймаа нар тус тус шагнагдлаа.

Шагнал хүртсэн эмч, ажилчдыг ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах болон тус төвийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлж, нийт эмч, эмнэлгийн ажилчдынхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөлөө.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
21617