ЧУУЛГАН: НДШ-ийг 2021 оны эхний хагаст 17 хувь болгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай болон дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, дээрх төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

COVID-19 цар тахлын үед ажилтны цалин хөлснөөс авах нийгмийн даатгалын шимтгэл 22 хувиар тооцож төлдөг байсныг зургаан сарын хугацаатай тэглэх болон гурван сарын турш 12 нэгжээр бууруулж хөнгөлөх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.  Цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө нь аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн ажилд үргэлжлүүлэн нөлөөлөх шинжтэй байгааг харгалзан 2021 онд буцаан 22 хувь болж нэмэгдэх байсан нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1 хүртэл 3-5 нэгжээр бууруулж, 17 хувь болгон хөнгөлөхөөр төлөвлөж хуулийн төслийг боловсруулжээ.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
21618