УИХ-ын чуулганы хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Монгол Улсад байгаа гадаадын иргэд, тэр дундаа Хятад иргэдэд ямар хяналт тавьж байгаа вэ. Улаанбаатарт хэд хэдэн Чайна таун бий болсон байна. Тэр нь Монгол хүнийг ч оруулахгүй байна. 100 айл орчимд юу болж байна вэ? Үүнийг судлаж үзсэн үү. Банкуудад орж ирж байгаа томоохон хадгаламж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хятад иргэд л хийж байна. Хууль бусаар үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүст ямар хяналт тавьж байна вэ.