ФОТО: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун оролцлоо

Arslan.mnЭнэ жил Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан “Солонгост сургууль төгсөгчдийн холбоо”-ноос (MAGIKO) БНСУ-ын Элчин сайдын яам, Олон улсын Боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнтэй хамтран “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг анх удаа онлайнаар энэ сарын 20-24-ний хооронд  МУИС-ийн Төв номын санд зохион байгууллаа.

Arslan.mnДөрвөн өдөр үргэлжилж буй уг үзэсгэлэнд өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун, “Солонгост сургууль төгсөгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн С.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцож, залуучуудтай санал солилцлоо.

Arslan.mnЭлчин сайд Ли Ё Хун: “Сүүлийн үед Монгол, Солонгос Улсын хоорондын харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Хоёр улсын харилцаа цаашид улам өргөжихөд иргэд хоорондын харилцаа хамгийн чухал. Тэр дундаа хоёр улсын залуучууд харилцан суралцах нь чухал хэмээн үзэж оюутан солилцооны ажлыг хийж хэрэгжүүлдэг. Бидний зүгээс цаашид илүү олон оюутныг манай улсад суралцаасай гэж хүсдэг. Манай улсад суралцаж ирсэн оюутнууд хоёр улсын цаашдын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах боловсон хүчин болон гэдэгт итгэлтэй байна. Манай улсын их дээд сургуулиудын материаллаг бааз болон тав тухай орчинд суралцах боломж нь хангалттай бүрдсэн учраас эндээс очсон залуучууд зөвхөн сургалтын чанартаа л анхаарах бүрэн боломжтой.

БНСУ-ын 50 гаруй их, дээд сургуулиуд оролцож, 200 гаруй мэргэжлээр сургалтын   хөтөлбөрөө танилцууллаа

Arslan.mn“Солонгост сургууль төгсөгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн С.Бат-Эрдэнэ “Солонгост суралцацгаая” боловсролын  үзэсгэлэн маань 10 дугаар сарын 20-23-ны хүртэл онлайнаар амжилттай зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнгээр БНСУ-ын төрийн болон хувийн 50 гаруй их, дээд сургуулиуд оролцож, 200 гаруй мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын хөтөлбөр, танилцуулгууд анх удаа онлайн хэлбэрээр хийгдсэн.

Оюутан, залуус өнөөдөр Солонгос улсад сонирхож буй сургуулийнхаа багш, мэргэжилтнээс шууд холбогдож  зөвлөгөө мэдээлэл авч, олон залуус хамрагдаж, хүссэн мэдээллээ авлаа. Энэ дашрамд бидний ажлыг дэмжин хамтран ажилласан БНСУ-ын Элчин сайдын яам, сургуулиуддаа талархал илэрхийлье. ” гэв.

Arslan.mnЭнэхүү боловсролын үзэсгэлэн нь оюутан залууст БНСУ-ын шилдэг их, дээд сургуулийн элсэлт, хэлний бэлтгэл, тэтгэлэг зэрэг олон талын мэдээлэл солилцох боломжийг олгож, мэргэжлээ зөв сонгоход  туслах ач холбогдолтой юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
21638