АНУ-ын визэнд орохдоо анхаарах зүйлс

АНУ-ын виз олгох үйл явцын хамгийн чухал хэсэг нь ярилцлага. Ярилцлагаа хэдий чинээ амжилттай өгнө виз гарах боломж төдий чинээ нэмэгдэнэ. Тэгвэл хүмүүс визний ярилцлагад орохдоо гаргадаг 10 алдааг хүргэж байна.

        1. Ярилцлагадаа бэлтгэлгүй орох

АНУ-ын визний ярилцлагад орохоосоо өмнө та урьдчилан бэлдэх хэрэгтэй. Жишээлбэл, таньд тавьж болохуйц асуултыг урьдчилан таамаглаж, үүндээ сайтар бэлдэх нь чухал юм.

        2. Асуултад бүтэн, итгэлтэйгээр хариулах

Визний ярилцлагад орж байгаа хүн асуултад итгэлтэй хариулах нь чухал юм. Дутуу мэдээлэл үргэлж сөрөг үр дагаврыг дагуулдаг гэдгийг санаарай.

        3. Баримт бичгийг дутуу бүрдүүлэх

Виз мэдүүлэх, ярилцлагад орох зэрэг үйлдэлд бичиг баримтыг бүрэн бүрдүүлэх нь чухал. Бүрдүүлэх материалын жагсаалтыг анхааралтай уншиж, зааврын дагуу бүх бичиг баримтыг цэгцлэх хэрэгтэй. Маш сайн, нямбай бэлдсэн баримт бичиг консулын албаны ажилтан болон таны хооронд эерэг уур амьсгалыг бүрдүүлдэг.

        4. Төлбөрийг бэлнээр хийхээс татгалз

АНУ-ын консулын алба төлбөрийн асуудалд маш хатуу байр суурьтай байдаг. Учир нь тэд банкны квитанцыг илүүд үздэг. Иймээс хэрвээ та төлбөр тооцоог бэлнээр хийх гэж оролдох нь сөрөг үр дагавартай гэдгийг санаарай.

        5. Хэрэггүй мэдээллийг дэлгэрэнгүй ярих

Хэрвээ та визний ярилцлагад орж байгаа бол сайн дураараа ямар нэгэн мэдээллийг дэлгэрэнгүй яриад хэрэггүй. Ихэнх тохиолдолд хүмүүс ухаантай, итгэлтэй харагдах гэж хичээдгээсээ болоод ийм төрлийн алдаа гаргадаг. Иймээс консулын албаны ажилтан асуугаагүй тохиолдолд ямар нэгэн мэдээллийг дэлгэрэнгүй ярихгүй байхыг хичээгээрэй.

Жишээлбэл:

  • Асуулт: Яагаад та АНУ-ыг зорих болсон бэ?

  • Буруу хариулт: Би АНУ-ыг үзэхийг хүссэн юм. Хэрвээ надад таалагдвал би хүүтэйгээ хамт буцах болно.

  • Зөв хариулт: Аяллын шугамаар зорих эсвэл амралтын өдрүүдээ хүү дээрээ өнгөрүүлэхээр явж байна.

        6. Эсрэг байр суурьтай байх

Бичиг баримт дээр байгаа зүйлээ хүлээн зөвшөөрөхгүй, үл тоосон байдал гаргах нь таныг эсрэг нөлөө үзүүлэх нэг шалтаг болно.

        7. Консулын газартай маргах

Консулын газрын ажилтантай хэзээ ч бүү марга. Хэрвээ та ямар нэгэн мэдээлэл авахын хүсвэл эелдэг байх хэрэгтэй.

        8. Дуугүй байх

Асуултад хариулахаас татгалзах, дуугүй байх нь виз олголтод сөрөг нөлөөлдөг. Хэрвээ та англиар сайн ярьж чадахгүй бол танд орчуулагчийн тусламж авах боломж бий гэдгийг санаарай.

        9. Хэт чалчаа байх

Асуусан асуултад богино , бүтэн, зөв хариулаарай. Асуусан тохиолдолд л хариулах хэрэгтэй.

        10. Бухимдах

Консулын ажилтнуудын хувьд таны асуултад ямар хандлагаар хандаж байгаа нь маш чухал. Иймээс та өөртөө итгэлтэй, бухимдалгүй, хүлээцтэй байж чадвал та АНУ-ын визтэй болно гэсэн үг юм.

 

Эх сурвалж: FORUMDAILY.COM

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
1
Like an Report.mn post
1
Like an Report.mn post
Like an Report.mn post
2164