Д.Нямхүү: 14 настай хүүхдээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 339 боллоо

Arslan.mn

Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү танилцууллаа.

Тэрбээр "Аравдугаар сарын 23-25-ны хооронд гурван лабораторид нийт 1,189 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 11 хүний сорьцод коронавирус илэрлээ.

Ингээд сүүлийн гурав хоногт 11 тохиолдол батлагдлаа. Үүний 8 нь Монгол Улсын иргэн бол 3 нь ОХУ-ын иргэн байна.

Батлагдсан тохиолдол нийт 339 боллоо. Үүнээс 312 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 27 хүний биеийн байдлыг үнэлбэл, 20 нь хөнгөн, 7 нь хүндэвтэр байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
21653