Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Arslan.mn

Монгол Улсад хууль зүйн салбар үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүссэний 100 жилийн ойг угтан зохион байгуулагдаж буй Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны аварга шалгаруулах Тээврийн цагдаагийн албаны нэрэмжит цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын 2020 оны Хөл бөмбөгийн тэмцээнд 29 багийн 435 тамирчид хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээний тэргүүн байрт Тээврийн цагдаагийн алба, дэд байрт Нийслэлийн цагдаагийн удирдах газар, гутгаар байрт ан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын баг тамирчид шалгарсан юм.

Arslan.mn

Мөн “Шилдэг хагас хамгаалагч”-аар Төв аймаг дахь цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч О.Хонгор, “Шилдэг хамгаалагч”-аар Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн ахмад С.Одхүү, “Шилдэг хаалгач”-аар Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч Г.Батцэнгэл, “Шилдэг довтлогч”-оор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч Ж.Лхагважав нар тус тус шалгарлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдынхаа цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
21655