ЭМЯ:Томуугийн вакцины дараах хүнд урвал, хүндрэл бүртгэгдээгүй

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам оролцож, мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ жил эрсдэлт бүлгийн хүн амыг улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулахаар Монгол Улс 509,500 хүн тун вакцин хүлээн авч, дархлаажуулах ажлыг зохион байгуулсан. Дархлаажуулалтын явц аравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар дархлаажуулалтад нийт 442,000 хүн хамрагдсан.

Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Увс, Завхан, Булган зэрэг аймагт улирлын томуугийн вакцинжуулалт дууссан. Харин бусад аймаг, дүүргүүдийн хэмжээнд вакцинжуулалтын ажил 90 хувьтайгаар зохион байгуулагдаж байна.

Түүнчлэн томуугийн эсрэг дархлаажуулалтыг өргөжүүлж, Улаанбаатар хотын ЕБС-ийн 10-12 насны хүүхдүүдийг дархлаажуулах ажлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан.

Бага насны хүүхдийн дархлаажуулалтад 300 мянган хүүхэд хамрагдсан. Одоогийн байдлаар хамрагдалт 88,9 хувьтай, эмнэлгийн ажилтнууд хамрагдалт 95 хувьтай явагдаж байна. 

Улирлын томуугийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн идэвхтэй тандалтыг хийхэд ноцтой хүнд урвал хүндрэл бүртгэгдээгүй.Харин вакцин хийлгэсэн хүмүүсийн 5-15 хувьд нь илэрдэг урвал л бүртгэгдсэн байна.

Зорилтот бүлгийн хүн амыг улирлын томуугийн эсрэг дархлаажуулах ажил ерөнхийдөө дуусаж байаа тул хоцорсон хүмүүс энэ долоо хоногтоо багтаж харьяа Өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандаж вакцинжуулалтад хамрагдахыг уриалж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
21658