Өнгөрсөн амралтын өдөр нэг настай хүүг эцэг нь зодож, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад "Аравдугаар сарын 25-ны өдөр 20:00 цагийн үед Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын жижүүрийн утсанд дуудлага мэдээлэл ирсэн байна. Хэргийн газарт 1 нас 4 сартай хүүхэд нас барсан байдалтай олджээ. Цагдаагийн байгууллага хэргийн газрын үзлэг шалгалт хийж ажиллалаа. Тухайн хэргийн газар 1 нас 4 сартай Б нь гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Уг хэрэгт 33 настай амь хохирогчийн төрсөн эцэг 33 настай З-г холбогдуулан шалгаж байгаа. Цагдаагийн байгууллагаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа.
Мөн гэрчүүдээс болон анх дуулага өгсөн хүмүүсээс мэдүүлэг авч байна" гэлээ.