БШУЯ: ХААИС-ийг Дархан руу, ШУТИС-ийг Эрдэнэт рүү шилжүүлнэ

Arslan.mn

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсролын цахим шилжилтийн талаар мэдээлэл хийлээ. Боловсролын салбарынхан тэр дундаа багш, эцэг эх, сурагчдад зориулсан апплейкшнтэй болжээ. Салбарын яамныхан улсын хэмжээнд хэдэн сургуульд хэчнээн хүүхэд суралцаж байгаа зэрэг мэдээллийг тус апплейкшнээс авах боломжтой. Харин эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийнхээ дүн, ирц, гэрийн даалгавар, хичээл орж буй багш нарын мэдээллийг харах боломжтой аж. 

Түүнчлэн энэ үеэр их, дээд сургуулиудад хийж буй шалгалтын талаар БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр "Сошиалаар 12 сургуулийн үйл ажиллагааг зогсоосон гэсэн мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл. Шалгаж байгаа сургууль бүрийг хааж, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэсэн ойлголт байхгүй. Хааж байгаа сургуулиуд  элсэгчгүй, багшгүй болсон юм. 

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах талаар ярьсан. Шинэ Засгийн газрын тооцооллоор Багануурт хотхон байгуулах боломжгүй гэж үзсэн. Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймагт оюутны хотхон байгуулахаар Засгийн газраар удахгүй шийдвэрлүүлнэ. ХААИС-ийг  Дархан руу, ШУТИС-ийг "Эрдэнэт үйлдвэр"-т түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ. Мөн Ховд, Дорнодод боловсрол, эрүүл мэнд, нийгэм, говийн аймгууд руу уул уурхайн чиглэлийн сургуулиа шилжүүлэхээр ТЭЗҮ боловсруулж байгаа" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
21665