Улсын онцгой комиссоос шинэ жилийн баяр ёслолыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргаагүй байна.
Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар хэлэхдээ "Өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг хэсэгчилсэн зэргийг 12-р сарын 31-нийг дуустал сунгах шийдвэр гаргасан хэдий ч шинэ жилийн баяр ёслолыг тэмдэглэхгүй байх талаар шийдвэр гаргаагүй. Ер нь бол судалж үзэж байгаа. Мэргэжлийн хүмүүс бол энэ үеэр маш их хөдөлгөөн гарч халдвар хамгаалалтын дэглэм алдах магадлалтай гэсэн эрсдэлийн үнэлгээ гаргаж ирсэн. Энэ тухай шийдвэр орон нутгийн онцгой комиссуудаас гардаг. Тиймээс УОК-оос ямар нэгэн эцсийн шийдвэр гаргаагүй" гэлээ.