Монголбанк Голомт банк, Цагдаагийн Ерөнхий Газартай хамтран цахим орчин дахь залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал-2” аяныг “Залилагчид боломж бүү олго” уриатайгаар 10 дугаар сарын 28-аас эхлэн хэрэгжүүлж эхэллээ.
Тус аяныг энэ оны нэгдүгээр сард эхлүүлснээс хойш цахим орчин дахь залилан, луйврын гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.3 хувиар буурчээ.
Гэсэн ч иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр мэдээллийн аюулгүй байдалд хянамгай хандах хэрэгтэй болж, цахим орчин дахь залилах гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс сэргийлэх мэдээлэл сургалт хүргэх шаардлагатай байгаа учраас ийнхүү үргэлжлүүлэх болжээ.