Жулиа Роберт дэлхийн хамгийн хөөрхөн бүсгүй

“People” сэтгүүл жил бүрийн дэлхийн хамгийн хөөрхөн эмэгтэйг тодруулдаг уламжлалтай. Энэхүү нэр алдрыг жүжигчин Жулиа Роберт хүртлээ. “Хөөрхөн хүүхэн”-ий гол дүр, “Эрин Брокович”-ээр Оскарын шагнал авч байсан тэрээр ийнхүү тавь дахь удаагаа энэ хүндлэлийн эзэн болж байна.

            “Би их баяртай байна. Би энэ цол гуншингаа Зул сарын мэндчилгээндээ дурдах болно” хэмээн 49 настай Жулиа тоглоом наргиан болгон ярьжээ.

            Тэрээр 26 жилийн өмнө буюу 23 настайдаа анх удаа дэлхийн хамгийн хөөрхөн бүсгүйгээр шалгарч “People” сэтгүүлийн нүүрэнд заларч байв. Харин дэлхийн хамгийн дур булаам эрэгтэйгээр жүжигчин Жорж Клуни тодорсон байна. Тэрээр хоёр дахь удаагаа энэ алдрыг хүртэж байгаа юм.

Report.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2173