УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Засгийн газраас есдүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: АНУ-ын ам.долларын ханш 2860 боллоо. 3000 дөхлөө. Ямар бодлого барьж ажиллаж байна вэ. Ингээд л өсөөд байх юм уу. Ам.долларын ханшийг хэдэн төгрөгөөр барих юм бэ. Ирэх онд ам.долларын ханш хэд байх юм бэ. Манайх дотоодын үйлдвэрүүдээ дэмждэггүй, импортын хараат улс. Доллар өсөөд байгаа нь хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэтэй шууд холбоотой. 2016 онд 1 кг цагаан будаа 2400 төгрөг байсан бол өнөөдөр 5 мянга болж өссөн.