УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, “УИХ-ын 30 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээс татгалзлаа.
Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа. Тогтоолын төсөлд уг медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор тусгасан байна.
Ингээд гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон 47 гишүүний 31 нь буюу 66 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Ингээд хуулийн төслийг төсөл санаачлагчид буцаалаа.