БГД-ийн Засаг даргад нэр дэвшиж буй Ө.СУМЪЯАБААТАР гэж хэн бэ?

Arslan.mn

Өнөөдөр БГД-ийн ИТХ-ын анхдугаар хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуралдаанаар 41 төлөөлөгчийнхөө  тэмдгийг нь гардуулж, батламжиллаа. Үүний дараа хэлэлцэх асуудлын дарааллын дагуу ДИТХ-ын даргыг сонгох асуудал хэлэлцэгдсэн бөгөөд МАН-аас Б.Сэмжидмааг нэг дэвшүүлж нээлттэй санал хураалтаар 56 хувийн саналаар Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон.

Яг одоо хуралдаанаар дүүргийн Засаг даргын асуудлыг хэлэлцэж байна. МАН-аас  НИТХ-ын төлөөлөгч Ө.СУМЪЯАБААТАРЫГ дэвшүүлж төлөөлөгчид асуулт асууж, санал сонсож хуралдаан үргэлжилж байна. 

Нэр дэвшигч Ө.СУМЪЯАБААТАР гэж хэн бэ?

 Өлзий-Орших овогтой Сумъяабаатар, 40 настай

Гэр бүлийн байдал: Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг

Боловсрол:

Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, Төрийн удирдлагын менежер мэргэшилтэй, Улс төр судлал, Бизнесийн удирдлага, ОУ-ын харилцааны магистр зэрэгтэй.
Ажлын туршлага:
2001-2005 онд ШУА-ийн Филисофи Социологи Эрхийн Хүрээлэнгийн улс төр судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан

2005-2008 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Ерөнхий сайдын шадар туслах, ЗГХЭГ-ын шинжээч

2011-2013 онд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Нийгэм улс төрийн судалгааны Социометр төвийн Гүйцэтгэх захирал

2013-2014 онд Сургалт судалгааны Стратеги академийн орлогч захирал

2014-2016 онд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” Улсын төсвийн үйлдвэрийн газрын захирал

2016-2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын захирал

2019-2020 онд БСШУС-ын сайдын зөвлөх

2020 оны долдугаар сараас БШУ-ны сайдын зөвлөхөөр ажиллаж байна.

Сонгуульт ажил:

2012-2016 онд Баянгол дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, тэргүүлэгч,

2016-2020 онд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга

2020 оны 10 дугаар сараас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр ажиллаж байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
21867