БГД-ийн засаг даргаар Ө.Сумъяабаатар ажиллана

Arslan.mn

Олон ч удаагийн сонгуулиар цэнхэртэж ирсэн Баянгол дүүрэг энэ удаад "УЛААРЧ", шинэ салхи сэвэлзэх нь. 

Баянголчууд энэ удаад Хотын хөгжилд хүчээ нэгтгэж МАН-д итгэл хүлээлгэн олонхи болголоо. Ингэснээр нэг хүний төрөл садан, танил талаар дүүрсэн Баянгол дүүргийг мэдлэгтэй, чадвартай шинэ залуус удирдахаар болж байна. Тус дүүргийн МАН хороо БГД-ийн засаг даргад НИТХ-ын төлөөлөгч Ө.Сумъяабаатарыг томилуулахаар санал оруулж санал 41 төлөөлөгчийн  100%-ийн дэмжлэгтэйгээр дүүргийн засаг даргаар дэмжсэнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарт уламжлахаар шийдвэрлэлээ.

Ө.Сумъяабаатар нь 2001-2004 онд ШУА-ийн Философи, социологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2007-2008 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ерөнхий сайдын туслах, шинжээч, 2014-2016 онд БОНХАЖЯ, "Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-т газрын дарга, захирал, 2016-2019 онд "Эрдэнэс тавантолгой” ХК-д газрын захирал, зөвлөхөөр ажиллаж байсан юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
21868