Шанхайн авто шоуны “шилдэг хөлөг“-үүд

Энэ баасан гарагт албан ёсоор нээлтээ хийх Шанхайн олон улсын авто шоунд БНХАУ-ын болон гадаадын автомашин үйлдвэрлэгчид тансаг зэрэглэлийн автомашинуудаа танилцуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, Их Британийн автомашин үйлдвэрлэгч "McLaren Automotive" компани "McLaren 720" хэмээх шинэ, супер спорт загварын автомашинаа дэлхийн хамгийн том авто зах зээлд танилцуулахаар бэлджээ. Энэхүү загвар нь 710 морины хүчтэй, дөрвөн литрийн багтаамж бүхий хос V8 хөдөлгүүртэй, долоон шатлалт автомат хурдны хайрцагтай аж. Одоогийн байдлаар худалдаалах үнийн талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.

McLaren 720

Түүнчлэн “Bentley Motors” компани "EXP 12 Speed 6e " бүрэн цахилгаан концепт загвараа танилцуулах ажээ. Тус компани энэхүү загвараа “Bentley”-ийн шинэ эрин үеийн эхлэл гэж тодорхойлж байгаа юм. Хэдий тийм боловч “EXP 12 Speed 6e” загварыг хэзээнээс үйлдвэрлэж эхлэх талаар олон нийтэд мэдээлээгүй байна.

Bentley EXP 12 Speed 6e

Мөн БНХАУ-ын цахилгаан автомашины старт ап “Next EV" компанийн “NIO EP9" загвар олны анхаарлыг татаж байгаа аж. Жолоочгүйгээр 257 км/цаг хүртэл хурдлах дэлхийн хамгийн хурдан гэгдэж байгаа энэхүү цахилгаан автомашин нь нэг бүтэн цэнэглэлтээр 426 км зам туулах чадалтай юм байна.

NIO EP9

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2187