Дэлхийн хамгийн хөнгөн дугуй “PG Bugatti“

Report.mn

Автомашин үйлдвэрлэгч “Bugatti” брэнд тансаг зэрэглэлийн унадаг дугуй бүтээснээ танилцууллаа. Энэхүү унадаг дугуйг "PG Techniques" компани Германд үйлдвэрлэсэн байна. "PG Bugatti" нэртэй унадаг дугуй нь таван кг ч хүрэхгүй жинтэй гэдгээрээ онцлог аж. Энэ утгаараа "Дэлхийн хамгийн хөнгөн дугуй" гэсэн тодотголыг үйлдвэрлэгч компаниас өгч байна. Үүнээс гадна “PG Techniques” компани алдартай брэндийн нэрээр унадаг дугуй үйлдвэрлэсэндээ сэтгэл хангалуун байгаа төдийгүй, хийц загвар, чанарыг эрхэмлэсэн гэдгээ онцолжээ. "PG Bugatti" унадаг дугуйны загвар хийц Италийн "Ettore" дугуйны загвар хийцтэй төстэй төдийгүй 95 хувийг нь нүүрстөрөгч бүхий нийлэг материалаар хийсэн байна. 39-69 мянган фунт стерлингээр үнэлэгдэж буй энэхүү унадаг дугуйг зах зээлд 600 гаруй ширхгийг л нийлүүлэх юм байна.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2188