УОК маргааш хуралдаан зарлалаа

Arslan.mn

УОК маргааш 10.00 цагт хуралдаан зарласан байна. Хуралдаанаар Алтанбулаг, Цагааннуур зэрэг хилийн боомтуудад хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ.

Мөн ХӨСҮТ-д ажиллаж байхдаа коронавирусийн халдвар авсан сувилагчийн асуудлыг хэлэлцэх аж. Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тус эмнэлэгт коронавирусийн өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн гэж хэлсэн.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарын сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр коронавирусийн халдвар авсан сувилагч Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ-д ирж ажиллаж байжээ.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
21890