МУБИС-ийн хоёр оюутанд халдвар илэрч, зургаан оюутан халуурч байна гэсэн мэдээлэл зарим сайтад гарсныг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг ташаа мэдээлэл гэлээ.
Тэрбээр "Яаран нягтлаагүй мэдээллийг түгээх нь COVID-19 цар тахалаас урьдчилан сэргийлэхэд нэмэр огт болохгүй, олон нийтэд илүү тэвдэлд, хардалт үүсгээд байгааг хэлээд байгаа юм.
Мэдээллэх, мэдэх эрхийг хааж боох санаа огт бишийг ойлгоно уу. ЦЕГ болон бусад мэргэжлийн байгууллагууд ажиллаж буй. ХХЗХ-ноос тусгай эрх хүртэл хариуцлагын асуудал тооцох хариуцлагатайг анхаарна уу!" гэжээ.