Маргааш өглөөний буюу арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Энэ хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээг цагийн хуваарьт шилжүүлж байгаа бөгөөд өглөө 06-10:00, орой 17-21:00 цаг хүртэл үйлчлэхээр болжээ.