Их Британийн хунтайж Уильям, түүний дүү Харри нар ээжийнхээ дурсгалд зориулан Лондон хот дахь өргөөнийхөө гадаа хөшөө босгохоор шийджээ.
Тэдний ээж болох гүнж Диана 20 жилийн өмнө Парис хотод автын ослоор нас барсан юм.
Ах дүүсийн эцэг болох угсаа залгамжлагч хунтайж Чарльзын анхны гэргий Диана болон түүний найз залуу Доди аль-Файед нарын сууж явсан лимузин автомашин 1997 оны наймдугаар сард Парисын туннельд осолдсоноор гүнж амиа алдсан билээ.
Хөшөөг барих ажил удахгүй эхэлж, энэ оны эцэс гэхэд дуусах аж.
2004 онд түүний дурсгалд зориулан Лондон хотын Хайд паркад 210 м урт усан оргилуур барьсан юм.