Засгийн газрын хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ковидтой тэмцэж байгаа төрийн албан хаагчид тэр дундаа эрүүл мэндийн ажилтнуудын цалин урамшуулал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн байна.
Тодруулбал, галын тэргүүн шугамд ажиллаж байгаа ажилтан, албан хаагч, тэдгээрийн ар гэрт урамшуулал олгох зэргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд болон удирдах албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы хуралдаанд "Энэ асуудлаар шийдлүүдээ тодорхой болгочихоод тун удахгүй шийдвэрээ танилцуулна" хэмээн мэдэгджээ.