Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр мэдээлэхдээ " Монгол Улсын Засгийн газраас онцгой нөхцөлд ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад 800.000 төгрөг, нэмэлтээр ажиллаж буй ДХИС-ийн сонсогчдод хөдөлмөрийн хэмжээний доод хэмжээгээр буюу 420.000 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэр гаргалаа.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, өглөө, үдшийг ялгалгүй ажиллаж буй та бүхнээрээ бахархаж байна. Мөн алба хаагчдын маань ар талыг найдвартай дааж байгаа ар гэрийнхэнд нь талархал илэрхийлье" гэлээ.