50 мянган иргэнийг дадлагажигч ажилтнаар Япон руу илгээнэ

Report.mn

Японд дадлагажигч ажилтан илгээхэд зориулан 2017 оны улсын төсөвт 560 сая төгрөг суулгажээ. Уг хөрөнгөөр Япон улсад төлөөлөгчийн газар байгуулан тэнд ажиллах мэргэжилтнүүдийн нийгмийн даатгал, хөдөлмөрийн хөлсөнд зарцуулах юм байна.

Төлөөлөгчийн газар нь Япон, Монголын хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хооронд нь холбох бөгөөд тус улс дахь Монголчуудын эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүрэг хүлээх юм байна.

Ирэх жилүүдэд нийтдээ 50 мянган иргэнийг дадлагажигч ажилтнаар Япон улс руу илгээхээр болжээ. Япон улс руу гэрээгээр дадлагажигч бэлтгэх нь БНСУ руу ажилтан илгээх нөхцөлөөс өөр байх ба дадлагажигчид Япон улсад тодорхой хугацаанд суралцаж бас ажиллах гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2212