Б.БАТ-ЭРДЭНЭ: УИХ-ын танхимд байгаа 10 гаруй хүний ихэнх нь маск зүүгээгүй байна

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсч байгаатай холбогдуулан гишүүдийн асуулт, хариулт авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Нэг сэрэмж алдахад ямар айхтар тархаж болохыг бид харж байгаа. Гэтэл өнөөдөр энэ УИХ-ын танхимд сууж байгаа 10 гаруй хүний ихэнх нь маск зүүгээгүй байна.  Зарчмын шаардлагыг бид нэг нэгэндээ тавих хэрэгтэй. Нийтээрээ намрын улиралд дэндүү назгайрлаа. Арванхоёрдугаар сарын 1-н хүртэл нийтээрээ халдвар хамгааллын дэглэмийг баримтлах хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
22172