Х.НЯМБААТАР: Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэнэ

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсч байгаатай холбогдуулан гишүүдийн асуулт, хариулт авч байгаа юм.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Энхсаран сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Иргэд болон хууль сахиулагчдын хооронд зөрчилдөөн үүсэж байна. Өчигдөр Зайсанд нэг иргэн цагдаагийн биед халдсан асуудал үүссэн. Тиймээс ЦЕГ-ын удирдлагууд уг асуудлыг шалгах, цагдаа хууль ёсны шаардлага тавьсан эсэхийг нягтлах үүрэг өгсөн. Цагдаагийн байгууллагын тухай хуулиар цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэхээр заасан. Дэлхийн аль ч улсад цагдаагийн алба хаагчийн биед халддаггүй. Харин цагдаа хууль бус шаардлага тавьсан бол иргэд гомдлоо гарах боломжтой бөгөөд тухай бүрт нь албаны шалгалт хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
22175