Дотоодод гарсан 120 халдварын тохиолдлын 51 нь Сэлэнгэ аймагт бүртгэгджээ

Arslan.mn

2020 оны 11-р сарын 20-ны 11:00 цагийн байдлаар манай улсад гарсан дотоодын халдварын тоо 120 болсон байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавируст халдварын тохиолдол нэмэгдсэн талаар мэдээллийг өглөө.

Өчигдөр 17:00 цагаас хойш 37 тохиолдол нэмэгдэж, манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 555 боллоо. Үүнээс хоёр нь зөөвөрлөгдсөн тохиолдол юм.

Дотоодын халдвар өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон таван аймагт бүртгэгдсэн байна. 

Тухайлбал,

  • Улаанбаатарт 33
  • Сэлэнгэ аймагт  51
  • Дархан-Уул аймагт 16
  • Дорноговь аймагт 6
  • Орхон аймагт 13
  • Говьсүмбэр аймагт 1 тохиолдол бүртгэгдээд байна. 

Улсын бүртгэгдсэн дотоодын халдварын тоо 120 болж байна.

Монгол Улсад батлагдсан коронавируст халдварын тохиолдлын тоо 555 боллоо. Үүнээс эдгэрсэн 335 хүн байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
22212