​Б.Ууганбаяр: Улаанбаатарын шинэ тохиолдлуудын хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны 11.00 цагийн мэдээллийн үеэр Шуурхай штабын дарга Б.Ууганбаяар мэдээлэл өглөө.

Тэрээр “Улаанбаатар хотод тусгаарлах байранд 1562 хүн, орон нутагт 720 хүн байна. Тэд бүгд гадаад улс орноос татан авалтаар ирсэн хүмүүс байна. Мөн ХӨСҮТ-ийн зөвлөмжөөр хавьтал болсон иргэдийг тусгаарлаж байгаа. Үүнд:

  • Улаанбаатар хотод 689,
  • орон нутагт 405 хүнийг тусгаарлаад байна.  

Улаанбаатар гемодиализийн аппаратад орох шаардлагатай хүмүүсийг зохион байгуулалтад орж ажиллаж байна. Орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнг нэг чигийн хөдөлгөөн хийж, ХСҮТ-д хүргэсэн. Шаардлагатай цэгүүдэд ажиллаж байна. Орхон аймагт ажилласан баг тухайн орон нутгийн удирдлагатай хуралдаж, чиглэл өгч ажилласан. Гэрийн ажиглалтад шилжсэн иргэд 14 хоногийн тусгаарлалт, халдвар хамгааллын дэглэмээ сайн барихыг анхааруулж байна.

Улаанбаатар хотод шинэ тохиолдол бүртгэгдсэн учраас хавьтлуудыг тогтоох ажил үргэлжилж байна. Тухайлбал,

11-р сарын  8-ны өдөр Эмоци продакшны тоглолт үзсэн, 11-р сарын 9-ний өдөр Говь гурван сайхан караокэгоор үйлчлүүлсэн иргэд 119 дугаарт хандана уу. 

Мөн заавар зөвлөмж авч шинжилгээнд хамрагдаарай гэж хэлмээр байна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
22213